Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Буржгар” Д.Жаргалсайхан Ардын жүжигчин боллоо
Папарацци

“Буржгар” Д.Жаргалсайхан Ардын жүжигчин боллоо

Эрхэм админBy Эрхэм админ07/08/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МУГЖ, Монголын дуулаачдын холбооны ерөнхийлөгч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайханд өнөөдөр Ардын жүжигчин цол олгохоор болжээ. Тэрээр олонх дууныхаа шүлэг, хөгжмийг өөрөө бичиж найруулан дуулдаг.

 

“Чингис хаан” хамтлагийн “Чингис хаан” хэмээх дуулал, “Чингисийн баатрууд”, “Бодлын дуу”, “Бороон”, “Хонгор минь”, “Сэтгэлийн үг”, “Харийн нутаг”, “Би ямар”, “Мөрөөдсөөр байх болно”, “Зүрх хайсаар”, “Чамаас өөр”, “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч”, “Ээждээ яарсан сэтгэл”, “Мэнгэ төөрсөн амраг”, “Хань минь”, “Нууцхан хайр”,”6.45″, “Шувууд нутаг буцаагүй”, “Тамирчны алдар” гэх зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан дуунууд бий. Эдгээр дуунууд хүнд ухаарал хайрлаж, амьдралын ямар нэгэн утга учирыг өгүүлдэг. Сүүлийн үед гэхэд тэрээр “Гүрэн Монгол чинь хүлээнэ” хэмээх нэгэн сайхан дууг дуулж амьлуулсан юм. Дуучин Д.Жаргалсайхан Монголд анхны рокын музей байгуулахаар байгаа ба Монголын рок поп урлагийн үүсэл хөгжил, хөгжмийн тухай “Монголын рок нууц товчоо” хэмээх номоо гаргасан.

XX зууны Монголын рок поп урлагийн томоохон төлөөлөгч Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан нь Улаанбаатар хотноо 1959 онд мэндэлжээ. Нийслэлийн 10 жилийн 6-р сургууль / 1976/, ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл /1977/, улмаар Ленинград хотын Барилга, архитектурын дээд сургууль /1979/, Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны дэргэдэх Дууны найруулгын курс /1987/-д тус тус суралцсан. 1979-1989 онд Улсын филармонийн “Баян Монгол” чуулга, “Соёл эрдэнэ” хамтлагт дуучин, хөгжимчин, гоцлол дуучин, 1983-1985 онд Монголын АА-ийн Улиастай дахь 016-р нэгтгэлд байлдагч, түрүүч, ахлах түрүүч, ахлагч цолтойгоор алба хаасан бэлтгэл дайчин. Үндэстний “Чингис хаан” хамтлагийн ахлагч тэрбээр Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашдаг. Монголын орчин үеийн эстрад, рок урлагийн “Загалмайлсан эцэг” гэгдэх эл уран бүтээлч хөрөг нийтлэлийн “Үл тасрах аялгуу” /1996/, яруу найргийн “Зүрхнээс зүрхэнд” /1999/ түүвэр болон уран бүтээлийн арав гаруй цомгийг олны хүртээл болгожээ. Түүний олон шүлэг сонин сэтгүүл, уран зохиолын эмхтгэлд багтсан байна. Орчин үеийн рок поп урлагт оруулсан жинтэй хувь нэмрийг нь төрөөс үнэлж Монгол улсын “Гавьяат жүжигчин” хэмээх эрхэм дээд цол /1998/-ыг хүртээжээ. Тэрбээр Монголын Хөгжмийн зохиолчдын холбоо /1994/ болон Монголын Урлагийн ажилтны холбооны дээд шагнал, Холливудын “Алтан од” шагнал, “Тамирчны алдар” дуугаараа МҮОХ-ны “Алтан очир” одон /2004/, Олон улсын “Азийн дуу хоолой” уралдааны 1990 оны III байрын шагнал, дэлхийн шилдэг хамтлаг шалгаруулах олон улсын уралдааны “Ямаха ” пүүсийн нэрэмжит шагналыг тус тус хүртжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.