Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»2016 онд баригдсан Эрдэнэ багийн усан санг ирэх сард ажиллуулна
Папарацци

2016 онд баригдсан Эрдэнэ багийн усан санг ирэх сард ажиллуулна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/23/2021Шинэчилсэн:07/08/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орон нугийн хөрөнгө оруулалтаар барьсан Эрдэнэ багийн усан санг ирэх сарын 15-нд ажиллуулах туршилт хийж, амжилттай болсон тохиолдолд улсын комисс хүлээн авахаар болжээ. “Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах” ажлыг “Богатырь” ХХК 2016 онд хийж гүйцэтгэсэн.

Уг ажлыг ашиглагч байгууллагаас тавьсан шаардлагын дагуу зураг төсвөөс зөрүүтэй хийсэн, зургийн ажлыг хийж гүйцэтгэсэн “Эм Эйч И”, ашиглагч байгууллага болох “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ын санал зөрсөн, зургийн ажлыг хийсэн байгууллага мэргэжлийн дүгнэлт гаргаагүй, усан сангийн насосны барилгыг барьж дууссаны дараа халаалтыг залгаагүйгээс барилгын хэвийн ашиглалт алдагдсан зэрэг олон шалтгааны улмаас одоог хүртэл улсын комисс хүлээн аваагүй байгаа ажээ. Тийм ч учраас Дэнж, Эрдэнэ багийн иргэд тус багаас сонгогдсон АИТХ-ын Төлөөлөгчдөд хүсэлт тавьсны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудыгх оролцуулан цахим хэлэлцүүлгийг өнөөдөр АИТХ-ын Иргэний танхимаас зохион байгуулж, холбогдох гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

Уг усан сан ашиглалтанд орсноор Дэнж, Эрдэнэ багийн дөрвөн худаг, 1000 гаруй айл өрхийн усны хэрэглээг хангах юм. Хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлаар гүйцэтгэгч байгууллагууд өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд “Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлын зураг төслийг боловсруулсан “Эм Эйч И” ХХК мэргэжлийн дүгнэлтээ энэ сарын 26-ны дотор гарган ажлын хэсэгт ирүүлэхээр болсон юм.

Уг асуудлын анхны хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд тус хэлэцүүлгээс Хотын захирагчийн албанд холбогдох байгууллагуудтай хамтран усан санг ажиллуулах шийдлийг танилцуулах үүрэг даалгавар өгөгдсөн юм. Үүний дагуу Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогтоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, ирэх сарын 15-нд усан санг туршилтаар ажиллуулан холбогдох байгууллагууд дүгнэлт гарган, улсын комисс хүлээн авч, ашиглалтанд орох боломжтой гэж үзжээ.

Орхон ИТХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.