Монголчууд бид короновирус гээд эдийн засгийн бусад зүйлсдээ анхаарлаа хандуулах завгүй явсан бололтой.
Долларын үнэ огцом өсч 3000 төгрөг рүү хүрсэн байхад хэн ч ган хийж дуугарсангүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг ам.доллар худалдан авах ханш 2848-2849 төгрөг байна. Харин худалдах ханш 2852-2853 төгрөг байгаа аж.
Мөн нэг евро худалдан авах ханш 3370-3380, зарах нь 3390-3395 төгрөг болж, гуравдугаар сараас хойш 200 төгрөгөөр ханш нь унасан аж. Энэ тухайд ББСБ-ын ажилчид “Ам.долларын ханш жил орчим тогтвортой байна. Нэмэгдэж, хасагдах нь нэг төгрөгөөс хэтрэхгүй. Харин евро, юань зэрэг гуравдагч валютын ханш унаж байгаа. Арваннэгдүгээр сараас хойш валют солих хүн багаслаа. Одоо бол хүнгүй байна” гэсэн юм.