Жүжигчин Ч.Ундралтай анх хамтран дуулж олны танил болж байсан жүжигчин бүсгүй бол Т.Өөдөө.
Дуулна, жүжиглэнэ, хөтөлнө гээд олон төрлийн авьяастай түүнийг Ч.Ундралтай лесби ч гэж “сенсацилах” нь олонтаа байлаа. Эцэст нь дуэт байхаа больсон “хосууд” тус тусын уран бүтээлээ хийцгээх болсон юм. Яг тэдний эрин үе буюу одоогоос 20 жилийн өнө “од” болж байх үед жүжигчин Т.Өөдөөг найман хойт эцгийн гар дамжсан, эх нь архичи n гэж хэвлэлээр шуугиж байсан.
Харин Хүмүүс сонины сэтгүүлч энэ асуудлаар Т.Өөдөөгөөс ярилцлага авахад амьдралын хүнд хэцүүг давсан тухайгаа ярьсан гэдэг. Уг нь сонирхолтой, бас нийгэмд сургамж өгсөн, маш ухаалаг түүний ярилцлагыг уншигчид дэмжиж байсан ч тэрбээр өөрийн хөтөлдөг нэвтрүүлгээрээ энэхүү ярилцлагыг өгөөгүй хэмээн няцаасан байдаг.
Тэрбээр гэр бүлийн амьдрал зохиосоноос хойш олны нүдэнд цөөхөн харагдах болсон. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө “Аримун” продакшны анхны уран бүтээл “Халуун зүрх” уран сайхны кинонд ээжийн дүрийг бүтээж, эргэн үзэгч түмэнтэйгээ уулзаж байсан. Энэ үеэр гурван хүүхдийн ээж болсон ч гоолиг төрхөө хадгалж чадсан жүжигчин Т.Өөдөө нам гүм амьдарч байна.