Ардын хувьсгалын 100 жилийн ойн өдрүүд тохиож байна. Энэ удаагийн наадмын нээлт хаалтад зохион байгуулагчид 850 сая төгрөгөөр зарцуулсан гэдэг.
Наадмын нээлтийн талаар талархал, шүүмжлэл иргэдийн дунд хөвөрсөөр байна. Тэр дунд нийтийн дууны “алтан гургалдай” гэгддэг дуучин А.Түмэн-Өлзий гомдлоо илгээжээ.
Наадмын контент үзлээ сайхан л байна надад лав таалагдсөөн яадын.хүн бүрт тохируулж таалагдуулж хийх албагүй шүү дээ.Шүүмжлэ l нь яасан ч их юм шүүмжлээ д суух ч амархан л байдаг л даа гэхдээ уран бүтээлчид чинь зөндөө хөлс хүчээ зориулан та нарыгаа баясгаж цэнгүүлдэг юм шүү дээ.
Тийм болхоор урам өгч хурцалж баярлуулж байгаасай гэж хүсдэг юм шүү.Энэ хэцүү цаг үедээ тохируулж хийгдсэн юм байлгүй дээ гэж бодож байна.
Гэхдээ би нэг зүйлд гомдож байна.Ингэж хийх л байсан юм чинь…Өнөө хөдөөний зохиолын гэгдээд доромжлоо д байдаг мөртлөө 70-80% шахуу сонсож баясдаг Нийтийн дуучид маань яагаад харагдсангүй вэ(би өөрийгөө хэлээгүй шүү) Сайхан сайхан олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид зөндөөгөөрөө л байна тэднээс минь өнгө алаглуулан урьж дуулуулж оруулсан бол мэдээж үнэхээр сайхан харагдах сонсогдох байсан шүү.
Наадам гэдэгт чинь эх орон ижий аав,уул ус ахуйн бүх талыг харуулсан уран бүтээлүүд орж байж гоё болдоггүй гэж үү…хүмүүс бичсэн л байна Нийтийн уран бүтээлчид дутагдлаа гэж…би санал нэг байна 2 жил шахуу л урлаг no ажилгүй нам суулаадаг.
Тэглээ гээд гоншгоносонгүй цаг үеэ мэдрээд ухаантай хүлээцтэй сайхан цаг ирэхийг харж л сууна бид.
Заа тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай та минь ээ миний л бодол шүү” гэжээ.