UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан даруйдаа буурь сэлгэсэн залуу, царайлаг хөтлөгчдийн нэг бол Чойжилсүрэн буюу Чойжоо.
Нэгэн цагт “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон МҮОНРТ-ийн хөтлөгч Э.Уянгатай хайрын романс үүсгэж явсан тэрээр гоонь эрийн амьдралаар амьдарч яваа хэвээрээ. Тэгвэл тэрээр баяр наадмын энэ өдрүүдэд өөрийн цоохор морьтой дэгжин зургаараа наадмын мэндчилгээ дэвшүүлжээ. Түүнд энэ дүр төрх зохьсон гэв ванлий.
Өдгөө 32 настай тэрээр оюутны ширээнээс гараад UBS телевизэд спортын албаны сурважлагчаар ажилд орж байсан гэдэг.
Харин олонд танигдахдаа тус телевизийн “To be or Not to be”-ийн хөтлөгчөөр ажиллаж байсан билээ.