Монголын хошин урлагт үнэнчээр зүтгэж яваа уран бүтээлчдийн нэг бол МУГЖ С.Өлзийхүү. Хошин урлагийн “Өнгөн инээд” хамтлагийг удирдаж явсан тэрээр энэ цагийн шилдэг жүжигчдийг “сурган хүмүүжүүлсэн”.
Өдгөө 50 насыг гарсан тэрээр гадаад төрхөндөө өөрчлөлт оруулж, тод өнгөөр хувцаслах болжээ. Түүнийг харсан хүмүүс орчин цагийн монгол Мадонна хэмээн нэрлэдэг болсон байна.
Түүний хувьд МУГЖ Ё.Цогын бэр, найруулагч Ц.Хүсэлбаатарын гэргий юм. Эмнэлгийн асрагчаас жүжигчин болсон тэрээр угтаа сувилахуйн сургуулийг дүүргэсэн анагаах ухааны хүн юм.