Монголын хамгийн үнэтэй хөтлөгчид бол жүжигчин Ууганаа, Анхаа нар. Тэднийг “оддын” хэмээн тодотгох болсон шалтгаан нь яахын аргагүй Монгол HD телевизтэй холбоотой.
Тус телевизийн албан ёсны эрхтэй гаргасан “Авъяаслаг монголчууд”, “The voice Mongolia” зэрэг шоуг тэд дөрөө харшуулан хөтөлснөөр олноо илүү танигдсан. Ингэж яваад 30 хүртэлх насандаа гоонь эрийн амьдралаас амьдарч байсан жүжигчин Анхаа MCS группт хүргэн болж орсон. Улмаар хоёр хөтлөгчийн аж амьдрал, зиндаархал ахисан гэхэд хилсдэхгүй болов уу.
Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө Анхаа, Ууганаа нарыг тангара г тасарса н талаар хэвлэлүүд бичиж байв. Улмаар хамтдаа арга хэмжээ, тоглолт, нэвтрүүлэг хөтлөхөө больсон нь тэднийг ийнхүү бичихэд хүргэж байв.
Тэгвэл тэд тангараг тасраагүй гэдгээ наадмын өдрүүдэд наргиж байгаагаа стори хийж батласан байна шүү.