Сүүлийн үед сошиалд хамтдаа блог хөтлөх болсон дуучин Заяа болон түүний гэргий нэвтрүүлэгч Одзаяа, дуучин Идэржавхлан болон түүний гэргий жүжигчин Онон нэг удаагийн аяга, тавагнаас татгалзахыг аялагчдаасаа хүсэв.
Тэдний хувьд саяхан эх орныхоо баруун аймгуудаар аялсан. Харин өдгөө зүүн аймгууд руу мордсон. Ингэж явахдаа аялагчдын хаясан хогийг түүж, байгаль орчноо цэвэрлэж яваа аж.
Гэвч тэдний түүсэн хогны дийлэнх нь нэг удаагийн цаасан болон хуванцар материалтай аяга таваг байгааг онцолжээ.
Тиймээс эртний хүмүүс шиг өөр өөрсдийн аягаа уутлаад гар утас мэт өөртөө авч явахыг тэд зөвлөсөн байна. Мөн аялагчдыг хогоо хаяхгүй байхыг уриалжээ.