Бүжигчин Төөгөө
“Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, Холливудын ододтой хамтран ажилласан бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед өөрийн цахим хуудсаараа залууст чиглэсэн хувь хүний хөгжлийн талаар лекц унших болсон.
Тэгвэл тэрээр найз бүсгүй Ганзаяагийн хамтаар Өмнөговь аймагт аялж явна.
Балетчин Сүнээ
Засгийн газрын шийдвэрийг түрүүлж мэдээлж олноо танигдсан балетчин Сүнээ өдгөө баруун аймгуудаар явж байна. Тэрээр өнөөдөр Ховдод очно.
МУГТ О.Насанбурмаа
МУГТ, дэлхийн аваргын хүрэл медальт О.Насанбурмаа өдгөө Завхан аймгийн Их-Уул суманд явна. Тэрээр ээжийнхээ нутаг болох Увс аймгийн Хяргас сумыг зорьж, замаараа аавынхаа нутаг болох Баянхонгор аймгийн Шинэжинс орох төлөвлөгөөтэй байгаа аж.
Дуучин Анхмаа
Гурван охин хамтлагийн хоёр нь нөхрүүдээ даган Өвөрхангай аймгийн Орхон голын хөвөөн дэх Аса ландад амарч байгаа. Тэгвэл тус хамтлагийн дуучин Анхмаа өдгөө нөхөр болон гэр бүлийн найзуудтайгаа Архангайн Чулуутын хавцлын дэргэд тогооны хорхог хийсэн шигээ амарч алжаал тайлж явна
Трансжендер Солонго
Трансжендер Солонго Сэлэнгэ аймгийн Сайхны хөтөл дээр очжээ. Аялалын багтаа сэтгэл хангалуун яваа түүний туфльтэй уулын орой дээр зогсож байгаа зураг нь олны анхаарлыг татаад байгаа юм.