МУГЖ Н.Ариунболдыг танихгүй хүн ховор. Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийг ахладаг тэрээр оюутан байхаасаа “Болтрон Бооёо” хочийг зүүсэн нэгэн.
Өдгөө дөрвөн охины аав болсон тэрээр үзэсгэлэнтэй эхнэртээ гэнэтийн бэлэг барих дуртай. Түүний гэргийг Ганцэцэг гэдэг бөгөөд өдгөө 40 насыг гарсан ч, 25-тай бүсгүйгээс ялгарахааргүй биеэ авч явдаг гэдгээрээ алдартай.
Өөрийгөө өвчсөн мэт цэцэг шиг дөрвөн охиныг хайртай нөхөртөө төрүүлж өгсөн учраас эрхэм гавьяат маань ийнхүү хөл алдахаас яах билээ. Тэдний гэр бүлд аз жаргал хүсье.