МУГЖ Т.Ариунаагийн том хүү Б.Алдар гэж муухан одоос илүү алдартай нэгэн болсон. Өөрийн эдэлж хэрэглэдэг эд зүйлсээ цахим хуудаснаа дэлгэн гайхуулж, лайк сэлтийг ч цуглуулах шиг л болдог байсан тэрээр өдгөө аавынхаа ачаанаас үүрэлцэж, хар бор ажлыг нь хамжилцаж явна.
Өөрийн гэсэн гэр бүл зохиож, аав болсон тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө мөнгөн дунд хэвтсэн, тамхи татсан, бөгсөө гаргасан гэхчлэн хачин хачин зургуудаа цахимаар нэг дэлгэж байв. Тэрбээр насанд хүрээгүй байхдаа аавынхаа “Range Rover” машинаар сургуульд явж үеийн хэдэн хөвгүүдтэйгээ наргиж цэнгэнэ гэдгийг утгаар нь үзүүлдэг байлаа. Харин энэ бүхэнд “эрос” хатагтай Т.Ариунаа ганц үг ган хийдэггүй байсныг уншигч та мэдэх биз.
Төрсөн ээж н.Ариунболорыгоо нэг нүдээрээ үздэггүй гэх Б.Алдар хойд ээж Т.Ариунаагаа шүтэж биширсэн нэгэн гэдгээ хэвлэлд ярилцлага өгөхдөө илчилсэн билээ. Түүний төрсөн ээж Герман залуутай сууж гадаад руу ниссэн ч, нэг их удалгүй салж Турк эртэй хамтран амьдрах болсон юм билээ.