“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших өдгөө 50 настай ч, одоо болтол гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрлэж байгаагүй ажээ.
Энэ тухайгаа Бажи ба Ялалт влогт орох үедээ ярьсан байна. Тэрээр “ Та нар миний амьдралыг мэднэ шдээ. Би хүүгийнхээ ээжтэй гурван жил амьдарсан. Хаяж хаягдаж явсан бүсгүйчүүд бол бишгүй бий. Гэхдээ одоог хүртэл албан ёсоор эхнэр авч үзээгүй, Single хэвээрээ” гэжээ.
Ааш араншин, авьяас билгээрээ ч тэр билэг танхай гитарчин Д.Өлзий-Оршихын хувьд цагтаа Монголын мисс Ц.Түмэнхүслэнтэй амьдрал холбож, хүүтэй болж явсан түүхтэй. Мисстэй эхлүүлсэн анхны амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш хувийн амьдрал нь нэг л төвхөнөж өгөхгүй байгаа гитарчин эр дараахан нь загвар өмсөгч Ч.Уранбилэгтэй хэсэг амьдарсан. Өмнө нь элчин сайд асан Ж.Чойнхорын хүү Ч.Чойнарантай сууж, хүүхдийг нь төрүүлсэн загвар өмсөгч бүсгүй Өөжгийгийн энэ насны цорын ганц жинхэнэ хайр байсан тухай гитарчин эр шүүрс алдан ярьдаг.
Угийн ааш зан адайр, урлагийнхны задгай амьдрал Ч.Уранчилэг бүсгүйн ээжийн сэтгэлд нийцээгүйгээс хосууд нэг л өдөр хоёр тийш болсон гэдэг. Тэр цагаас өнөөг хүртэл хайрынхаа эзэн бүсгүйг санаж санаашрахдаа анхлан хайраа дэлгэж байсан Туулын хөвөөнд очиж шаналсан сэтгэлээ аргаддаг Өөжгий уг нь хүнийхээ хувьд тун ч уян зөөлөн, мэдрэмжтэй нэгэн гэдэг.
Тэрээр 10-аад жилийн Амаржаргал гэдэг бүжигчин бүсгүйтэй хамт амьдарч байсан. Харин өдгөө өөрөөсөө 15 насаар дүү бүсгүйтэй амьдарч байгаа.