Таалагдсан залуудаа хэнээс ч санаа зоволгүй сээтэн хаяж чаддаг бүсгүй бол хийлч Дээгий. Өдгөө 43 настай түүний мужик зан эрэгтэй байтугай эмэгтэй хүмүүст ч таалагддаг.
Наснаасаа залуу харагддаг тэрээр бэлгэнд цэцэг авах тун дуртай аж. Юм бүхэнд мэдрэмжээрээ ханддаг тэрээр өнгөрсөн сар шинийн баярын үеэр Төрийн дээд шагнал Алтангадасыг энгэртээ зүүлт болгон зүүсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан.
Гэвч тэрээр бяцхан тайлбар хийгээд хэл амнаас өөрийгөө эвтэйхэн аваад гарч чадсан “зальтай” бүсгүй.