“U film”-ийн захирал, жүжигчин Г.Ундармаа энэ жилийн наадмын нээлт, хаалтыг зохион байгуулалтад оролцох хүсэлтээ Соёлын яаманд хүргүүлсэн ч тусыг эс олжээ.
Энэ тухайгаа тэрээр хөтлөгч Р.Нямбаярын пост дор бичжээ. Тэрээр “ Найз нь уг нь нэг жилийн өмнө наадмаа эрт бэлдье Ю фильм оролцъё гэж санал оруулж уулзсан хариу ч хэлээгүй. Нохой шиг үнэнч ажиллана гэж бодсон чинь нохой байна ч гэж тоогоогүй” хэмээн бичжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд уран бүтээл болон хувийн амьдралдаа аль алинд нь хариуцлагатай байхыг хичээдэг. Энэ тухайгаа “Ideree’s podcast”-д оролцох үедээ “Бүх зүйлд сэтгэл гаргаж ажиллах дуртай. Мөн хариуцлагыг нэн түрүүнд тавьдаг.Тухтай цэвэрхэн орчинд байх нь миний цаашдаа хийх ажлууд илүү цэгцтэй байхын шинж. Би хувийн компани руу орохдоо “Захирал нь нэг иймэрхүү л хүн байна даа” гээд тодоройлчихдог” гэжээ.