ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа дуурийн дуучин Г.Ариунбаатар эх орондоо энхрий хайртай эхнэр, хоёр хүүтэйгээ амарч байна.
Халуун чулуу атгаж, хорхог боодог хийсэн шигээ амарч яваа тэрээр наадамд зориулж “Никитон” хамтллагийн Баачкатай хамтран “Тусгаар тогтнол” дууг дуулсан. Энэхүү дуу олон хүний сэтгэлд хүрээд байгаа юм.
Ташрамд дуулгахад, тэрээр энэ амьдралдаа сэтгэл дүүрэн байдаг бөгөөд халамж сайтай, өөрийнх нь ажил мэргэжлийг үнэлдэг ханьтай болсондоо баяртай явдаг гэсэн.
Учир нь түүний гэргий жүжигчин Баярмаа уран бүтээл бүрийг хамтдаа бэлдэж, муухан концертмастераас илүү үүрэг гүйцэтгэдэг гэнэ лээ.