“Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй чадварлаг дуучин А.Хишигдалай хэмээгдэх болсон.
Рок попын томчуудад тоогдох болсон тэрээр өдгөө 28 настай, ганц бие бүсгүй. Архангай аймгаас гаралтай гэгддэг тэрээр аав, ээжийнхээ зургийг дэлгэжээ.
Дуучин бүсгүйн хувьд дээрээ хоёр ахтай, айлын отгон охин учраас эрэгтэй хүүхдүүдээс дутахгүй сахилгагүй хүүхэд байсан аж.
Түүний аав сумын ИТХ-ын дарга, ээж маань холбооны газрын дарга хийдэг байжээ. Түүнийг жаахан том болмогц аймгийн төв рүү нүүсэн аж. Дуучин бүсгүй хоёрдугаар ангид байхдаа аав ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүрт худалдагч хийж эхэлсэн айхтар “наймаачин” гэсэн шүү.
Дуучин А.Хишигдалай өөрийнхөө тухай ярихдаа “Би тэвчээр хатуужилтай, ямар ч үед өөрийнхөөрөө байж чадна. Зарим охид шиг үг даахгүй уйлчихдаг, налигануур зан надад байхгүй. Би энэ амьдралдаа маш их хайртай. Аав ээжтэйгээ хамт элэг бүтэн амьдарч, хэнээс ч гуйхгүй бардам алхаж явна. Өнөөдөр ямар хувцас сонгож өмсөхөө мэдэхгүй “зовж” яваа хүмүүсийн хажууд сольж өмсөх хувцасгүй хүн ч байгаа шүү дээ. “Цувдай идэхгүй” гэж уурлаж байгаа нэгэн байхад, талхны мөнгөгүй хоосон хонож байгаа айл ч бий.
Тэгэхээр бид байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч, өчүүхэн зүйлээр шалтаглан зовлон тоочихгүй байгаасай гэж хүсдэг” хэмээн ярьж байв.