Кино урлагийн түүхийг чанаржуулан өнгө нэмэх гэж хамтдаа чамгүй хөдөлмөрлөж яваа урлагийн гайхалтай хос бол яалтчгүй найруулагч жүжигчин Ш.Доржсүрэн буюу Доёо, жүжигчин А.Мөнгөнзул нар юм.
Тэд “Доз Плас” энтертайнтэнтийг байгуулж багагүй хугацааг үдээд буй. Тэгвэл тэдний хүү Д.Эрдэнэбулган Toyota Mongolia группээс зохион байгуулж буй богино хэмжээний кино уралдаанд оролцож байгаа аж.
Жүжигчин А.Мөнхзул хүүгээ дэмжихийг уриалж “Хүүгээ магтах үе заримдаа гарна аа. Тэгэхээр хүү маань их л дургүй, бүр санаа нь зовчихдог юм. Өдий насандаа гадуур дотуур тэнээд явдаггүй, дуртай зүйлээ хийгээд суудаг ухаантай даруухан, өөрийн үзэл бодолтой хүүгээ хааяа магтахаар өөр аргагүй” хэмээн бичжээ.
Түүний хүү Д.Эрдэнэбулган богино хэмжээний кинондоо автомашины ослоо р на с барса н иргэдийн талаар өгүүлдэг аж.