“Лоолойгийн найзууд” хүүхдийн нэвтрүүлгийг Л.Шинэбатын хамт хөтөлдөг байсан Б.Ариунгуа өдгөө айлын бэр, бяцхан үрийн ээж болсон.
Өдгөө ЦЕГ-т мэргэжилтнээр ажилладаг тэрээр наадмын найртай өдрүүдэд эр нөхөртөө эрхэлсэн шигээ амарч явна.
Түүний хувьд 10 жилээ 2013 онд төгсөөд, 2014-2015 оны хооронд СУИС-ийн Театр, урлагийн сургуульд сурч үзсэн, нэгдүгээр курсээ дүүргэжээ.
Ингэхэд жүжигчний мэргэжил түүнд тохирохгүй гэдгээ ойлгож, Дотоод хэргийн их сургуульд орохоор шалгалт өгч тэнцээд сургуульдаа элсэж орсон аж. Тэндээс заяаны ханьтайгаа учирч амьдрал зохиожээ.