Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

    07/28/2026

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

    07/28/2026

    Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

    07/28/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»З.Батбаяр: Унгар улсаас нийт ₮4.6 тэрбумын үнэтэй 33 ширхэг амьсгалын аппарат тун удахгүй Монголд ирэх нь
Папарацци

З.Батбаяр: Унгар улсаас нийт ₮4.6 тэрбумын үнэтэй 33 ширхэг амьсгалын аппарат тун удахгүй Монголд ирэх нь

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/15/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унгар Улсын Засгийн газар Монгол Улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэхээр болсон тухай Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “Баярт мэдээ.

Өнөөдрийг хүртэл олон л хурал зөвлөгөөний шийдвэрийг хүлээж догдолж явсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэтлээ холоос, ийм их цагийн зөрүүтэй хүлээж үзсэнгүй.

Унгар улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Элчин сайдын хүсэлтээр Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэх тухай шийдвэрийг гаргалаа. Ийнхүү аймаг бүрийн эмнэлэгт 1, дүүрэг бүрийн эмнэлэгт 1, бусад эмнэлэгт гурав гэж тооцоолсны дагуу 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол Улсад ирэх нь.

Хэдэн хоногийн өмнө амьсгалын аппарат авах боломжийн тухай ярилцлаа гэсэн пост оруулж байсныг Та бүгд санаж байгаа байх, тэгвэл тэр хүсэлтийг минь Унгарын Засгийн газар хүлээн авч, журмын дагуу Засгийн газрын хуралдааны шийдвэрээ гаргалаа.

Зах зээл дээр нэг бүр нь 45,000-50,000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвар төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой юм.

Яг одоо хамгийн ихдээ хоёр долоо хоногийн дотор Монгол Улсад авчрах боломжийг бий болгохоор ярилцаж байгаа болно. Ах дүү унгарчуудын маань бэлэг хамгийн хэрэгтэй цаг үед ирж буй учраас үнэ мөнгө ярих шаардлагагүй ч гэсэн (33х50,000= 1,650,000 евро) ойролцоогоор 4.6 тэрбум төгрөгийн үнэтэй байх нь.

Хамгийн гол нь садан төрөл Унгарын ард түмний сэтгэл шингэсэн энэхүү амьсгалын аппаратууд маань олон олон Монгол хүний амь насыг аварч, олон өвчтөний зовуурийг багасгах болтугай.

Тахлын эсрэг Унгар- Монгол хамтдаа тэмцэж, хамтын хүч, харилцан итгэлцлээр тахлыг даван туулахын төлөө зүтгэцгээе.

Ах дүү Унгарын ард түмэнд, Унгарын Засгийн газарт баярлалаа” хэмээн бичсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.