Өнөөдөр долдугаар сарын 15. Энэ өдөр “Go” энтэртайментийн найруулагч Д.Галбаярын төрсөн өдөр тохиож байна.

Тэрээр өнөөдөр 41 нас хүрч байгаа юм. Өнгөт орчлонд алдарт аав, ачлалт ээжийнхээ хүү болон мэндэлсэн өдрөө дурсаж найруулагч залуу өөрийн цахим хуудаснаа дурсамжаа хуваалцжээ.

Тэрээр “1980 оны эл өдөр өөрөөр хэлбэл Москвагийн олимпийн нээлт болоход ердөө 4 хоногийн өмнө Жүжигчин Г.Дашхүүгийнд нэгэн хүү мэндэлжээ. 4 хоногийн дараа хүүд нэр өгөх болоход олимпийн нээлт болж бамбар асаж таарсан тул эцэг ассан галыг билэгшээн хүүдээ Галбаяр гэж нэр хайрлажээ. Гал шиг асаж дүрэлзэж яваарай хүү минь! Гэж чихэнд нь шивнэсэн гэдэг. Тэр хүү багадаа их хөдөлгөөн ихтэй хүү байсан бөгөөд одоо ч тэр хөдөлгөөн нь татраагүй л байна кккккк” гэжээ.



