Монголын рок попын ертөнцийн загалмайлсан эцэг гэгддэг хамтлагууд бол “Харанга” болон “Хурд”.
Рок стильтэй, поп хэмнэлээр уран бүтээлээ тууривдаг тэд сүүлийн жилүүдэд нам гүм байх болсон. Наадмаар хамтдаа тайзнаа гарах болсон тэднийг нэгдэх гэж байна уу гэх хардлага иргэдийн дунд төрөөд байна. Учир нь тэд хуучин шигээ доргиж, цоглог гэгч нь тайзыг эзэгнэхээ больсон. Уулыг цас, эрийг нас дарна гэдэг шиг эхнээсээ 65 насыг зооглож яваа юм.

