Хошин урлагийг шинэ түвшинд хүргэж, тв контент гэж юу байдгыг үзэгчдэд мэдрүүлсэн хамтлаг бол “ТВ коктейль”. Гурван залуу, нэг бүсгүйгээс бүрдэх тус хамтлагийнхан сүүлийн үед хамтарсан уран бүтээл хийхгүй тус тусын амьдралаа төвхнүүлж яваа.

Тэгвэл тус хамтлагийн авъяаслаг спортлог гэгддэгг жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө өхөөрдөм хөөрхөн охидынхоо гэрэл зургийг ил гаргажээ.

Түүний хувьд саяхан найруулагч Д.Галбаяртай хамтран “Халз наадам” зохион байгуулсан. Тэрээр нэг хүү, хоёр охинтой юм. Хүүгийнхээ талаар тэрээр “2007 онд шинэ жилийн болох гээд ид ажилтай байх үед анхны хүү маань төрж, манай гэр бүл аз жаргалаар бялхаж, цалгиж байлаа. Бяцхан үрдээ зориулж гацуур засаж, гэрээ чимэглээд их романтиклаж билээ. Тэр үед би энэ хорвоогийн хамгийн нандин, мартагдашгүй бэлэг авсан гэж боддог” гэжээ.

