“Уулын нуганд чамтайгаа. Уруул шиг навчаар үнсэлцээд…” гэх өгүүлбэрийг уншихаар алдарт “Би чамд хайртай” киноны эхлэл хэсэг санаанд бууж байгаа биз.

Тэгвэл найруулагч Д.Галбаяр, түүний үзэсгэлэнт гэргий Хулан нарын энэ зургийг харахаар тус дуу өөрийн эрхгүй аялагдахгүй байна биш гэж үү.
Өчигдөр найруулагч Д.Галбаяр 41 насны төрсөн өдрөө хотоос холгүйхэн цэцэг навч дэлгэрсэн амралтад өнгөрүүлжээ. Тэрээр төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд тэмдэглэсэн бөгөөд үзэсгэлэнт гэргийгээрээ чимэхээ мартсангүй.
Өдгөө гурван хүүхдийн аав ээж болсон тэдний гэр бүлд энэ хорвоогийн ерөөл бүхнийг өргөе.

