МҮОНТВ-ийн залуухан, үзэсгэлэнтэй нэвтрүүлэгч Д.Одзаяаг танихгүй хүн ховор биз. Тэрбээр нэвтрүүлэгчийн ажлаас гадна томоохон үйл ажиллагаануудын хөтлөгч, үйлчилгээний байгууллагуудын нүүр царай болдог.

Тэр ч утгаараа магтаж, муулсан олон хандлагатай тулгардаг биз ээ. Тэгвэл тэрээр өдгөө гэр бүлийн найзуудын хамт влогоо үргэлжлүүлэн Хэнтий аймгийн Дадал суманд явна. Хэдийгээр автомашиныхаа салхивчаар цээж гарган дүрэм зөрчсөн ч түүний гоо үзэсгэлэнгийн өмнө түүнийг дүрэм зөрчиж байна гэж харах хүн цөөн. Ой хээрийн согоо мэт үзэсгэлэнт түүний гоёхон зургаас сонирхуулъя.

Ташрамд дуулгахад, нэвтрүүлэгч бүсгүйг хоёр настай байхад аав нь онгоцны ослоор өөд болжээ. Тэр цагаас хойш ээж нь охидоо хойд аавын гар харуулахгүй хэмээн эрх танхи өсгөжээ. Түүний эгч хэд хэдэн дээд сургууль төгссөн боловсрол өндөртэй бүсгүй байдаг бол Д.Одзаяа багаасаа орос цэцэрлэгээр хүмүүжиж төдийгөөс өдий хүртэл өөрийнхөө хүслээр амьдарч яваа аж. Ээжээсээ үлгэр авдаг Д.Одзаяа өөрийн үндсэн ажлаас гадна гурван ажлыг зэрэг эрхэлдэг ажээ. Тэрээр энэ жил 31 настай.



