Мөрөөдлийн театрын жүжигчин Д.Баттөмөр буюу “Банш”, “Бондгор” хочтой Батааг танихгүй хүн ховор. Анхны амьдралаасаа ганц хүүтэй тэрээр хоёр дахь амьдралаасаа дөрвөн охинтой.
Өдгөө нийслэлийн хамгийн боломжтой хүмүүсийн амьдардаг гэх “King tower” хотхоны тансаг зэрэглэлийн блокт амьдардаг тэрээр охидынхоо нэрэнд “Сар” гэдэг үгсийг дагуулан өгсөн байдаг. Түүний гэргий Булгантамир нөхөртэйгөө зүс ижилхэн гэдгээрээ гайхагддаг.
Өдгөө “Алдарт эх”-ийн одонгийн болзол хангаад байгаа Булгаа бүсгүй энэ жил 32 настай. Харин жүжигчин Батаа эхнэрээсээ 8 насаар ах гэсэн шүү.

