Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Эрхэмбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрээр хоёр дахь амьдралаа хамтлагийнхаа жүжигчин Э.Намуунтай эхлүүлсэн гэдгийг хүн бүр мэдэж буй. Өдгөө хүний өөрийн нийлсэн таван хүүхэдтэйгээ амьдарч байгаа тэд хэдхэн сарын өмнө дундаасаа төрсөн анхны үрээ өлгийдсэн.
Нөхрийнхөө хайр халамжинд бөмбөрч яваагаа гайхдаг жүжигчин Намуун нөхөртөө ийнхүү төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ. Тэрээр “Хань гэх үгийн тайлал чамдаа
Хувь заяагаар учирсан түшиг чамдаа
Хайраар услаж амьдралд өнгө нэмсэн чамдаа
Хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе Миний баавгайхан минь” гэжээ.


