Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

    07/28/2026

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

    07/28/2026

    Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

    07/28/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга
Папарацци

Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/17/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шар сүүг хэрэглээд буй хүний бие чулуу шиг болдог гэлцдэг сэн.

Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга их энгийн. Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна.

Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн долоо хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг. Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор тийн хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж. Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй шиг унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна. Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог учиртай.

Ер ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар бага сагахан уухад биед тун сайн нөлөөтэй хэмээн хөгшчүүл минь ярьдаг сан. Зун болохоор л муу ээж минь,

– Гүй ээ хүү минь ээ! Ээж нь бяслаг шахах гэж байна, энэ шар сүүгээр биеэ угаагаад наранд шараад аль гээд мөн ч их гуйдаг. Би мэтийн тэнэгүүд залуу насны ааг омгоор тэгс, ингэсгэж худлаа аргацааж байгаад л зугтаад явчихдаг байж. Эргээд бодох нээ их л харамсах юм даа. Намайг бүүр багад нэг удаа шар сүүнд оруулж байсан санагддаг юм. Тэр үед биетэй барьцалдаад хувцас хунарт наалдаад жаахан төвөгтэй санагдсан учир тэр биз дээ. Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог гээд бас л нэг яриа бий. Шар сүүнд мал их дуртай сан. Шар сүүний амт нэг л авчихсан мал амташчихаад бүүр сүүлдээ ааруул хурууд хулгайлж идээд болдоггүй сэн.

Шар сүү уугаад байсан малын хүч, тарга тэвээрэг авах нь арай л илүү байх шиг харагддаг.
Ер ямар ч шар сүү бол эм юм билээ. Харин шар сүүний нэрмэл архийг даамайхан уучихвал шартана гэж алах шахна даа. Шар сүүний архи хор шар ихтэй л гэдэг. Манай нутгийн мал ахуй цөөвтөрхөнтэй мөхүү татуухан амьдралтай олон хүүхэдтэй нэгэн айл хүүгээ айл орон болгох гээд зунжин шар сүү нэрчихсэн юм даг. Их л хахарган хатуу бөгөөд нисүүн амттай, сайн тамшаалж амсвал үл мэдэг шар сүү амтагдаж байсан шиг санагдана. Тэдний хүүхдүүд шар сүүг цайны ороор уудаг юм хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдгийн дээр хүүхдүүдээ шар сүүнд оруулсаар байгаад гүрийж гүрдийсэн сарлагийн борц шиг хар хүүхдүүд хувцас хунар ч өмсдөггүй, хөл нүцгэн голдуу гүйлдэж явдаг. Ер нь тэднийхний бие хаа өвдөж хавдлаа гэж огтхон ч дуулдахгүй юм. Эрүүл биед саруул ухаан оршдогийн ёсоор сайхан ч амьдарцгааж байгаа даа.

Шар сүүний ач тус ч юм билүү. Шар сүүгээр ган хийнэ. Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтийг хэлээд юүхэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.