Г.Чинсанаа “Шүрэн бугуйвч” кинонд жүжигчин Золоотой хамтран гол дүр бүтээж байсан. Тэрээр өдгөө Unitel компанид ажилладаг.

Харин түүний эхнэр Монгол улсаа төлөөлөн дэлхийн хэмжээний “Miss Tourism World-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай.
Эрүүл амьдрал, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг тэрээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдөг нэгэн.
Г.Чинсанаа “Эрчүүд хүүхэд нь төрөхөөр зөвхөн хүүхдэдээ хамаг анхаарлаа хандуулаад, эхнэрээ анзаарахгүй байх шиг санагддаг юм. Гэртээ орж ирээд шууд хүүхдээ үнсээд эхэлдэг дээ. Би гэртээ оронгуутаа эхлээд эхнэрээ үнсээд, өнөөдөр хэр ядарсныг нь асууж лавладаг юм. Нөхрүүд хүүхэд, эхнэрийн аль алинд нь, анхаарал, хайр халамж тэнцүү хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй” гэжээ.
Сайхан гэр бүлд аз жаргал хүсье.

