Баяр наадмын энэ өдрүүдэд Буйр нуурын орчимд 362 тээврийн хэрэгсэлтэй 1860 иргэн амарч байгааг Халх гол сумын Онцгой комиссоос мэдээллээ. Нуурын эрэг дагуу дөрвөн отог, жуулчны таван бааз хариуцлагын гэрээ байгуулж, шаардлага хангаснаар аялагчдыг хүлээн авч байгаа аж.
Улаанбаатар хот болон бусад орон нутгаас Дорнодыг зорин ирж буй аялагчдын дийлэнх нь Буйр нуур, Мэнэнгийн тал, Халх гол суманд аялаж амарч байна. Тэгвэл тэдний дунд жүжигчин Баясгалан буюу “Баян” Баясаа гэр бүлийн найзуудтайгаа амарч байгаа аж.

Уран бүтээлд “битүү морь” гэгддэг байсан жүжигчин Ж.Баясгалан анх “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бодлын хулгайч” кинонд тоглож байсан. Осол аваарт орохоосоо өмнө тэрээр Амараа найзтайгаа хамтран “Үргээлэг” киног хийж байсан түүхтэй.

