Нэг хэсэг Гангнам дүүрэгт эгчмэд бүсгүйтэй амьдардаг хэмээн шар хэвлэлүүдээр бичигдэж явсан модель О.Билгүүн өдгөө Алунгоо буюу Нана хэмээх бүсгүйг онцолж олны өмнө цугтаа явах болсон.

Үерхээд хоёр жилийн нүүр үзэж буй тэд бүл нэмэх гэж буй бололтой. Өөрсдийн инстграм хуудаснаа гэр бүлийнхээ ам бүлийн тоог ДӨРӨВ хэмээн онцолсон нь олны анхаарлыг татаад байна.

Чадварлаг загвар өмсөгч, бизнесмен гэгддэг О.Билгүүний хувьд охиноо ганцаараа өсгөдөг ганц бие аав. Охиныхоо ээжийг олны өмнө гаргаж яваагүй түүнийг өөрөөсөө даруй насаар эгч эмэгтэйтэй амьдардаг байсан гэх цуурхал байдаг. Ямартаа ч, О.Билгүүн Нана хоёртоо сайхан бүхнийг хүсэе.

