Шинэ баян цээж өвчтэй гэдэг үг бий. Хуучин цагийн баячууд хурдан морь, малгайн оройныхоо алтан хийцээр гангардаг байсан бол орчин цагийн баячууд дэлхийд загвар хийц, хурд хүчээрээ гайхагддаг, бас чамгүй үнэтэй “Lambargin” автомашинаараа өрсөлддөг болжээ.

Хэдэн мянган ам.долларын үнэтэй гэгдэг тус автомашиныг эзэмшдэг хүмүүсийн дотор бүжигчин Төөгөө, MT группын өв залгамжлагч Дашням нар харагдах аж. Тэд өнгөрсөн амралтын өдөр Хөшигтийн хөндийн шинэ авто замд уралдаж өөрсдийн автомашины өнгө үзэмж, хурд хүчээрээ нэгэндээ аархсан байна шүү.

