Нэг үе “Надаар тоглосон хайр”, “Миний нулимсыг салхи л арчина”, “Өвлийн шөнө”, “10 хором” зэрэг хит дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Freezone” хамтлаг хэсэг хугацаанд нам жим амьдарч байгаад 2013 онд 15 жилийнхээ ойгоор “Хотын хэмнэл” тоглолтоо хийсэн.
Тус тоглолтоос хойш Freezone хамтлагийг тарсан гэх мэдээлэл байсан ч, хэн нь ч хариулт өгөөгүй. Үнэндээ хамтлагийнхан тараагүй, зөвхөн уран бүтээлчид нь хувийн амьдрал, бизнесээ хөөж уран бүтээлээсээ түр хөдийрч өдий хүрсэн байна. Өдгөө 23 настай тус хамтлагийн дуучин Бэкэ алс холын АНУ-д ажиллаж багагүй хугацааг үдсэн. Тэрээр хамтлагийнхаа нэрийн хуудас болсон уран бүтээлүүдийн нэг “Бороотой зуны дурсамж” дуугаа шинэчлэн дуулж, клипжүүлж эх орон, элэг нэгтнүүддээ өргөн барьжээ.
Эрхэм уншигчид та бүхэн шинэчилсэн хувилбарыг сонсоод үнэлэлт дүгнэл, урам зоригыг эрхэм уран бүтээлчдээ харамгүй өгөөрэй.

