Киви хамтлаг анх байгуулагдаж байхад Ука, Намуунаа нараас гадна Э.Энхзол хэмээх гишүүнтэй байсан. Байгуулагдаад нэг их удаагүй байтал Э.Энхзол Бээжин рүү суралцахаар одсоноор Киви хамтлагаас гарсан.
Мөн түүнийг продюсер Ангирмаатайгаа таарч тохироогүйн улмаас хамтлагаас гарсан ч гэж ярьдаг юм билээ. Нэг хэсэг Б продакшнтай хамтран уран бүтээл туурьвиж байсан тэрээр хэсэг хугацаанд урлагаас хөндийрсөн. Ингэхдээ тэрээр хувийн амьдралаа төвхнүүлж, хөөрхөн жаалын ээж болсон.

Нэгэн хэсэг NU Producing компанитай хамтран уран бүтээлээ дахин туурьвиж эхэлсэн байна.
Тэрээр ДЗ мантай хамтран дуулж хэсэг шуугиулсан дуугаа дахин найруулж, акустик хэлбэрээр гаргасан нь нэлээдгүй хүмүүсийн анхаарлыг татаад байсан түүхтэй. Тэгвэл тэрээр гадаад төрхөндөө өөрчлөлт хийж, үсээ богиносгожээ.

