Наадмын урт хугацааны амралт дууссан ч зарим иргэд жилийнхээ амралтыг аваад хөдөөг зорих хөдөлгөөн татрахгүй байгаа мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа. Тэгвэл олны танил эрхмүүд хаана амарч явж явааг дурандъя.
Дуучин Г.Ариунбаатарын гэр бүl

Монголын хамгийн амжилттай яваа сонгодог уран бүтээлч бол МУГЖ Г.Ариунбаатар. Наадмын нээлт хаалтын концертод оролцсон тэрээр өдгөө Дорнод аймгийн Халх гол суманд гэр бүлтэйгээ амарч явна.

Хөтлөгч Чойжоо

Олны анхааралд байдаг гоонь эрчүүдийн нэг хөтлөгч Чойжоо найзуудтайгаа Баян-Өлгийд хүрчээ. Казак үндэстнүүдийн ёс заншил, үүх түүхийг судлаж яваа тэрээр тэндээс олз омог хайж яваагаа нуугаагүй. Тун удахгүй сонирхолтой баримтат кино ч үзэгчдийн хүртээл болох юм билүү хэн мэдлээ.

АПУ-ын Батсайханы хүү Гантиг
Монголын хамгийн баян өв залгамжлагчдийн нэг бол АПУ-ын Батсайханы хүү Гантиг. Монголбанканд удирдах албан тушаал эрхэлдэг тэрээр гэр бүлээрээ өдгөө Завхан аймгийн Отгон сум буюу Отгонтэнгэр их хайрханы “өлмий”-д хүрчээ. Өмнө нь байх Бадархундага нуурнаас буян хишиг гуйхаа мартаагүй яваа бололтой.

Пушка бүсгүй
Монголын спортын телевизүүдийг “баздаг” бүсгүй бол УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн том охин Пүрэвжаргал. Пушки нэрээрээ алдаршсан тэрээр хоёр дахь амьдралаа Блүүмбергийн удирдлага сэтгүүлч Дөлгөөнтэй эхлүүлсэн. Тэд өдгөө Өвөрхангай аймагт хүрч Улаанцутгалан зэрэг байгалийн үзэсгэлэнг биширч явна.


