Монголын хамгийн хүчирхэг хоолойтой, өөрийн донж хэв маягтай чадварлаг дуучдын нэг бол Б.Маралжингоо.
Өдгөө 32 настай тэрээр байглийн сайхныг мэдрэх, байгальд аль болох ойрхон байхыг хичээдэг нэгэн.
Жил бүрийн зун өөрийн хүссэн аймагтаа аялж явдаг тэрээр өнгөрсөн жил Завханыг бүтэн тойрсон бол энэ жил Булган, Хөвсгөл аймагт аялж яваа.
Тэгвэл тэрээр хөдөөний ард иргэдэд хогийн савыг ойр ойрхон байршуулахыг зөвлөж, хотынхыг хогоо ил задгай хүссэн газраа хаяхгүй байхыг цахим хуудсаараа дамжуулан зөвлөжээ.

