Нийтийн дууны ертөнцөд сүүлийн жилүүдэд хамгийн тэргүүнд жагсах эмэгтэй дуучин бол Э.Чулуунчимэг.
Анхны амьдралын эзнээ сайн найздаа алдсан ч гандан буурахгүйгээр уран бүтээлийг улам их эрч хүчтэйгээр үйлдвэрлэх шиг болсон. Саяхан гоо сайхны брэнд дэлгүүрээ нээсэн тэрээр тунчиг өнгөлөг, жавхаалаг хувцасладаг.
Тэрээр тоглолтын гутал хувцасаа Франц, Италиас авчруулдаг цөөхөн зохиолын дуучдын нэг гэхэд болно. Өдгөө Улсын начин залуутай хамтран амьдрах болсон тэрээр хайранд умбаж, харцанд бөмбөрч байгаагаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлэх болсон.
Ямартаа ч, хөөрхөн дуучин бүсгүйдээ сайхан бүхнийг ерөөе.


