Монгол HD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгээрээ үзэгчдэд илүү таалагдах болсон МАК группын ерөнхийлөгч Н.Цэлмүүн өдгөө гурван хүүхдийн ээж. Багаасаа боломжтой баян айлд өссөн түүний lifestyle нь хүртэл европ бүсгүйчүүдийг санагдуулам.
Монгол бүсгүйчүүд ихэвчлэн дорнын соёлыг дагаж арьсаа аль болох цайруулахыг эрмэлздэг бол шарк Н.Цэлмүүн арьсаа борлуулахыг хичээдэг. Учир нь өрнийн бүсгүйчүүдийн хэн мөнгөтэй, боломжийн амьдралтай нь хөрслөг бор арьстай болохыг чухалчилдаг гэдэг. Яг энэ хэв маягаар шарк бүсгүй ч борлосон арьсандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ лээ. Угаасаа брэндлэг хатагтай гэгддэг түүнд борлосон арьс, өмссөн брэнд хоёр нь зохисон гэж ванлий.
Н.Цэлмүүн нь АНУ-ын Индиана мужийн Валпараисо Их Сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд ХонгКонг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженер, Харвардын “Executive Education” хөтөлбөрт хамрагдаж байжээ.
Боловсролдоо анхаардаг чамбай бүсгүй. Монголын баячуудын хүүхдүүд нийлж “Монголыг аварья” нэртэй клуб байгуулсан. Н.Цэлмүүн, О.Чулуунбат агсны хүү Ч.Бөрдөнбат, “Гацуурт”-ын Ч.Номин, Х.Бадамсүрэн гишүүний хүү Б.Бадрах, Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул, “Хас”-ын Ганхуягийн дүү Ганзориг нарын сонирхолтой хүмүүс клубт байдаг гэдэг.

