Залуусын одод болох хүслийг өрдөж теле шоу ертөнцөөс хүүдий хүүдийгээр мөнгө олж буй СГЗ Л.Балхжав оонын эвэр шиг хоёр хүүтэй. Том хүү Б.Чингүүн нь өөрөөсөө 10 насаар дүү жүжигчин бүсгүйг сонгож, ихэрүүдийн аав болсон бол бага хүү Б.Билгүүн нь “Тюию” уран сайхны киногоор олонд танигдсан жүжигчин М.Цэрэндолгортой гэр бүл болсон.
Уг нь түүнийг дуучин Ч.Цэлмүүнтэй сүй тавьсан хэмээн хэвлэлүүд бичиж байв. Тиймдээ ч бүсгүй тэмцээнд ядах юмгүй түрүүлсэн гэлцдэг нь өнгөрсөн явдал. Удалгүй тэдний романс богинохон байсан нь нотлогдож Ч.Цэлмүүн хэдийнэ хоёр дахь амьдралтайгаа золгосон.

М.Цэрэндолгорын хувьд ОХУ-ын Театр урлагийн дээд сургуульд суралцаж, өнгөрсөн 2019 онд төгсөж, бүр мөсөн эх орондоо ирсэн бөгөөд хэдийнэ Б.Чингүүний бяцхан охиныг төрүүлсэн билээ. Тэдний үерхэлийн хугацаа гэвэл бараг долоон жил.



