Найруулагч Б.Баатар, нэвтрүүлэгч Ч.Ундрал нарын дурлалын романс үеийнхэндээ төдийгүй дараагийн үеийнхэндээ ч яригдахаар тийм их. Гэвч найруулагч Б.Баатар дурлалт бүсгүйгээсээ урваснаар тэдний харилцаа төгссөн.

Тэд дундаасаа Хабул хэмээх өсвөр насны хүүтэй. Хэн хэн нь тусдаа амьдрал зохиож хүүгээ дүү нартай болгосон ч аав, ээжийнхээ үүргийг эн тэнцүү гүйцэтгэдэг.


Тэдний хүү Хабул хэзээнээс хөл бөмбөгийн хорхойтон бөгөөд үүнийг нь Б.Баатар найруулагч ихээхэн дэмждэг гэсэн шүү. Ямар сайндаа л өмнөх Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг хүүдээ үзүүлэхээр алс холыг зорьж байх билээ.



