Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

    07/28/2026

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

    07/28/2026

    Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

    07/28/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин Үүрээ хоёр хүүхдийн ээж болжээ
Папарацци

Дуучин Үүрээ хоёр хүүхдийн ээж болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/23/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Сарнай цэцэг”, “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд би” зэрэг олон сайхан дуугаараа нэгэн цагт сонсогчдын сэтгэл, зүрхийг догдлуулж явсан ч, хэсэг хугацаанд урлагаас хөндийрөөд байсан дуучин М.Үүрцайх нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэрээр наадмын өмнө “Uuree hit’s” уран бүтээлээ гаргасан байна. Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд урлаг гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарч хүү, охин хоёрын ээж болжээ. Энэ тухайгаа “Хүү, охин хоёроо хараад гэр зуураа л байлаа. Би урлагаасаа хэсэг завсарлага авснаас алга болоогүй. Эмэгтэй хүн бүр гэр бүлдээ зарцуулах цагийг заавал гаргах ёстой. Үр хүүхдээ том болгоно, хичээл сургууль, гэр ахуйн асуудал гээд л анхаарах ёстой зүйлс олон байдаг шүү дээ. Тэр бүхнийгээ цэгцэлсний дараа уран бүтээлдээ 100 хувь сэтгэл зүрхээ зориулахаар эргэж ирсэн хэмээн ойлгож болно. Хүүхдүүд маань ч гэсэн одоо биеэ даагаад, гараас гарсан. Одоо өөрийгөө бусдад илүү таниулах, өөрийгөө нээх цар хүрээтэй уран бүтээл гаргахыг л эрмэлзэж байна даа” гэжээ.

Мөн тэрээр бааранд дуулж үзээгүй гэдгээ онцолж “Энд тэндэхийн сонин, сайтад “Үүрээ бааранд тасраад уначихсан, архи дарсанд орсон байна, баарны дуучин болжээ” гээд л бичигдсэн. Миний хувьд хэвлэлд ярилцлага өгөөгүй маш олон жил болсон. Энэ тухай нэг их ам нээж байгаагүй юм байна. Маш нууц зүйл ярих гээд байна шүү дээ. Уран бүтээлээ хүмүүст хүргээд бага зэрэг биеэ тоочихсон, дээр нь осолд ороод хэвтэрт орсон, ээжийгээ эрт алдсан гээд олон хүчин зүйлс, шалтгааны улмаас нэг хэсэг шоудах, архи дарс сонирхож уух үе байсныг нуухгүй. Хүүхэд ч байлаа, алдаж онох зүйлс ч их байсан. Одоо бол тэр оддын өвчин, хор нь гарчихсан. Яах вэ олны танил гэж байхаас их зан гаргах ямар ч шаардлагагүй. Зарим хүмүүс таньдаг хэр нь танихгүй зөрөөд гарах жишээтэй. Тэр надад утгагүй санагддаг. Таньдаг бол таньдгаараа л байх хэрэгтэй. Дулмаа бол Дулмаа, Үүрээ Үүрээгээрээ байх шиг сайхан. Сайн уу гээд мэндлэхэд хэний ч амнаас юу ч унахгүй. Яг хэлэхэд, би амьдралдаа бааранд дуулж үзээгүй шүү дээ. Баар, лоунжид дуулдаг дуучид арай өөр байдаг байх. Тэнд англи, эсвэл хуучны монгол дуунууд дуулах шаардлагатай байдаг болов уу, сайн мэдэхгүй юм. Би өөрөө англи хэлгүй учраас үг хэллэг буруу хэлчихвэл яах вэ гээд асуудал их. Хүмүүс бүгд л хэлтэй болсон. Ер нь бол бааранд дуулж үзээгүй” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Ундрам гишүүний аав экс хүргэнээ 6.5 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэж байна

07/28/2026

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дахин ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

07/28/2026

Э.Чулуунчимэгийн мэдэгдлийн дараа Б.Болд ам нээлээ

07/28/2026

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.