SPS телевизийн ерөнхий продюсэр, сагс тайлбарлагч Б. Ялалт “Люмино” хамтлагийн дуучин Б. Батхишиг /Бажи/ нар өөрсдийн гэсэн влогтой болоод багагүй хугацааг үдээд буй. Тус влогоороо “ховор” болон сонирхолтой хүмүүсийг оруулж чөлөөт яриа өрнүүлдэг.


Гэвч тэд өөрсдийн хувийн амьдралаа тэр бүр дэлгээд байдаггүй. Харин өчигдөр өөрсдийн охидоороо гангарсан зургаа дэлгэж, олны анхаарлыг татлаа.

Ташрамд дуулгахад, хоёр хөтлөгчийн насны зөрүү 6-7. Гэвч тэд үе тэнгийн юм шиг нөхөрлөдөг.


