Загварынхан дундаа боловсрол мэдлэгээрээ дээгүүрт тооцогддог топ модель бол О.Уянга. Өдгөө 35 настай тэрээр нөхөртэйгөө танилцаад 20 жил, хамтын амьдралаа эхлүүлээд 10 жилийг ардаа үджээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичиж, нөхөртөө ойн мэндчилгээ илгээсэн байна. Түүний нөхрийг Оргил гэдэг, хувийн бизнес эрхэлдэг залуу бий.
Нөхрийнхөө сонирхолыг дагаж өөрийнхөө сонирхолыг өөрчилсөн гэгддэг топ бүсгүй маань тун экстрим нэгэн.

