Монголын урлагийн салбарт тодрон гялалзаж буй уран бүтээлч бол хөтлөгч Ууганаа.

Жүжигчин мэргэжлээ сүүлийн үед хөтлөгчөөр солиод буй тэрээр сар орчмын өмнө дуучин Наагий, комедиан Төөгөө нартай баруун аймгуудаар зорчиж, влог хийж үзэгч түмэндээ хүргээд буй. Тэгвэл тэрээр аялалынхаа үеэр Увс аймгийн Ховд сумын үхэрний ухааныг гайхав.
Алтай таван богдоос эх аван урсах хүчтэй урсгалтай голын дээгүүр татсан гүүрээр үхэр нь хүмүүстэй зөрөөд явдаг тухайг ийнхүү сторижуулж цахим хуудаснаа онцолжээ.

