Нээлтийн үйл ажиллагаанд манай баг тамирчдын хувцасны эд ширхэг бүр утга учиртай. Уг загварын нэр нь “ХИЙМОРЬ” хэмээн нэрийдсэн бөгөөд энгэр дээрх алтлаг хээ нь Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билгэдэл болсон давхиж буй морийг цан хүүрэг татуулсан байдалтайгаар дүрслэн, үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээжээ.

Үүлэн хээ нь утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн, хүн бүр зол жаргалтай аж төрөх зол жаргалын хээ гэж бэлэгддэг ажээ.



