Монголын телевизийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол Ч.Ундрал. Хувийн амьдрал, уран бүтээлээрээ үргэлж олны анхаарлыг татаж байдаг тэрээр муурын харшилтай аж.
Гэвч муураа хайрладаг хайраасаа болоод харшлаа умартан, айлд өргүүлж чаддаггүй гэдгээ цахим хуудаснаа бичжээ.

Түүний хувьд хүү охин хоёртой. Хүүхдүүдээ амьтан хайрлах сэтгэлтэй болгохын тулд энэхүү муураа үрчилж авч байсан бөгөөд энэ үүргээ ч сайн гүйцэтгэсэн гэдэгт нь итгэлтэй байдаг аж.
Хөтлөгч бүсгүй муурыг нь өрхийн гишүүн шигээ хайрлах айл олдвол өргүүлж магадгүй гэдгээ мөн онцолсон байна.

