Нэрт зохиолч, сэтгүүлч Банзрагч, гэргий Зууны манлай сайхан бүсгүй Ц.Цогзолмаа нарыг урлагийн элит гэр бүлийн эзэд гэдэг. Үнэхээр ч тийм бололтой.
Ууган охин Н.Сувд нь Мандухайгаар залуу нас, гоо үзэсгэлэнгээ дэлгэцэнд мөнхөлсөн бол удаах охин буюу зурган дээр ээжтэйгээ хөтлөлцөж яваа Н.Ганчимэг хэмээх энэ бүсгүй ХБК-ийн дэд захирлын алба хашдаг удирдагч бүсгүй бий. Н.Шүр хатагтай харин аавынхаа мэргэжлийн өвөлж, сэтгүүлч болсон ч энэ тогооноос насныхаа ханийг олж ханилсан нь Монголын сэтгүүлзүйн ноён оргил Ц.Балдорж агсан билээ.
Харин Ц.Цогзолмаа гуайн отгон охин Н.Энхтүвшин хэмээх найруулагч мэргэжилтэй нууцлаг бүсгүй бий. “САС пикчерс” студийн дарга энэ хатагтай ээжтэйгээ усны дусал мэт адилхан эршүүд, өндөр боловсролтой эмэгтэй “Элсний нүүдэл” зэрэг кинонуудыг найруулсан шаггүй авьяастай нэгэн.


