Фантастик продакшны ээлжит уран бүтээл “37-р точка” киноны ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээсэн залуу жүжигчин Ц.Номин өнгөрсөн онд Стар телевизийн Чанга шивнээ нэвтрүүлгээр олны танил болсон хөтлөгч Санжсүрэнтэй янагла ж байгаад найз бүсгүйд нь гардуулж, нүцгэ н шалда н шахуу шууд бичлэг сошиалд дэлгэгдэж байсан.
Энэ бүхний эцэст хөтлөгч Санжаа өөрийн цахим хуудаснаа тайлбар хийж “Би найз охиноосоо салаа д , ганц бие байхдаа 37-р точка киноны жүжигчин Номинтой найзалж, дотноссон. Нийгмийн сүлжээнд жүжигчин Номинг гэр бүл салгаса н, эхнэртэй хүнтэй явалдса н гэж хараа ж зүхэ ж байгаа. Хамгийн том буруутай хүн нь би. Тийм учраас жүжигчин Номинг элдвээр дайрах хэрэггүй гэдгийг гуйж байна. Эцэст нь Номингийнхоо ар гэр, найз нөхдөөс нь уучлалт хүсч байна” хэмээн ярьж байв.

Харин жүжигчин бүсгүй хэсэг хугацаанд нам гүм байсны эцэст гоо сайхны дэлгүүрүүдийн рекламд тоглож эхэлснээр эргэн олны өмнө гарч ирсэн. Тэрээр Санжсүрэнтэй холбогдсон тэр үедээ ихээхэн харамсда г тухайгаа ойр дотныхондоо хэлдэг аж.

Жүжигчин Ц.Номингын хувьд 2018 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд уран бүтээлийн гараагаа “Хайрын клуб” киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан байсан. Мөн “One night”, “Манан зүсэгч” зэрэг нийт 7 кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Өөрийгөө эршүүд, дайчин эмэгтэй гэж тодотгох дуртай түүнийг охиноо ганцаараа өсгөдөг учраас амьдралын хүнд хатууг туулсан байх хэмээн таамагладаг. Залуу бүсгүй цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг ч одоог хэр нь гэр бүлийнхээ зургийг байршуулдаггүй бөгөөд зөвхөн охинтойгоо авхуулсан зургаа миний гэр бүл гэж тодотгож бичсэн байдаг.
Тэгвэл тэрээр аав ээж эгч бас охины хамт амьдардаг аж. Түүний хайраар өсгөсөн нандин охин нь одоо 5 настай.


