Монголын рок попын чадварлаг дуучдын нэг бол Б.Маралжингоо. Монголын “Эми Уайнхаус” гэгддэг тэрээр Хөвсгөл, Булган аймгуудаар аялж энэ зуныг өнгөрүүлсэн.
Өөрийнхөө харлаж борлосныг гайхахгүй байгаа тэрээр тайзнаас хар өвдөгтэй гэдгээрээ дуудуулж бууж байсан тухайгаа дурсчээ. Тэрээр “ Намайг нэг удаа тайзан дээр өвдөгнөөс дээш хормойтой даашинзтай гараад дуулаад халигаад л аягүй жаргалтай буугаад ирсэн чинь нэг эр хав хар өвдөгтээ үхсэнээ хийж дуулдын гээд л шоолж билээ .
Хүүхэд байхад ч одоо ч өвдөг тохой минь борхон л байсан байж л байг ээ яахав . Би байгаа зүйлсээс байх л нөхцөлийг болгоодог хүмүүст бас заавал нөхцөл тулгадаг бүх хүмүүсийг болгоохыг хичээдэг.
Дэлхий дээр түм буман хүн байна . Өөр өөр үзэл бодолтой уусаад харшаад амьдарч л байг . Би даруухнаар , мөн надад тодорч гай удадгүй бор өвдөгтэйгөө амьдарч л байя” гэжээ.


