Хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг өнөөдөр 54 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрээр сонгодог 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, бүрэн хэмжээний уран сайхны дөрвөн киноны гол дүрд тогложээ.
2001 оноос хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагт жүжигчин, найруулагчаар ажиллаж байна.
Уран бүтээлээс дурьдвал “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал “, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх”,””Ромео, Жульетта”, “Алганы хээ”, “Солиот эх” болно.
Түүний 50 насны төрсөн өдрөөр нөхөр Т.Бархүү нь сошиал сүлжээгээр хязгааргүй хайртай гэдгээ илчилж, өвдөг дээрээ сөгдөн сууж гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэж байв.


